2023.07.06
Д.Батлут: Зээл тусламжид аймгуудыг ямар шалгуураар сонгодог вэ
УИХ-ын чуулганы /2023,07,06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Энэ зээлээр хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Алсын хараа 20/50-д суурилсан томоохон хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой.Улс_ орон нутгийн төсвөөр хийчихээр ажлыг зээлээр санхүүжүүлж болохгүй. мөн төсөлд хамрагдах аймаг орон нутгийг хэрхэн сонгодог вэ, энэ хөтөлбөрт 17 аймаг оржээ. Төсвийн гол ачаалал авдаг аймгуудыг хассан байна. Ийм бодлого байж болох уу. 735 сая доллар бол асар их мөнгө. Дэд бүтэц болон бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Гэтэл хүн ам олонтой энэ хасаад байгаа аймгуудад санхүүжилт маш хэрэгтэй. Бүх зүйлээс хасагдаж ормооргүй байна. Орхон аймаг болон бусад улсын төсөвт орлого оруулдаг аймгуудаа дэмжих ёстой. Дарга дагуулсан төсөв битгий оруулж ирээч ээ гэж хэлсэн. Аймгуудаа жигд дэмжих ёстой.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.