2023.06.29
Улстөр
Х.Булгантуяа: СЕХ-ны бие дааж ажиллах чадварын талаар хуульд хэрхэн тусгасан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Улс төрийн нам эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь хүний эрхийн хамгийн том үзүүлэлт байдаг. Манай улс улс төрийн болон хүний эрхийн үзүүлэлтээрээ харьцангуй гайгүй явдаг. Хуулийн төсөлд хориглоно гэж оруулаад үүнийг зөрчвөл ямар сангиц байна вэ гэдэг нь тодорхойгүй байна. Эсвэл иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр албадан намд элсүүлэх, эсвэл хууль бус нөлөөлөл шахалт үзүүлэхийг хориглоно гэж 5,4-т байна. Хэрэв ийм зөрчил гаргавал ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ. Сонгуулийн үеэр олон улс төрийн нам гарч ирдэг. Хэрвээ тайлан гаргадаггүй, хурлаа хийдэггүй намуудад идэвхгүй болгох юм байна. Иймд улс төрийн намаа яаж татан буулгах вэ. Улс төрийн нам ард түмний төлөөлөл. Үүнд ямар зохицуулалт оруулсан бэ. Сонгуулийн Ерөнхий хорооны бие дааж ажиллах чадварын талаар яаж тусгасан бэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02