2023.06.13
Орон нутгийн хөгжил
Булган аймаг БНСУ-ын Бусан хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНСУ-ын Бусан хот дахь өргөмжит консул Ким Ин Тэ-г хүлээн авч уулзаж, дараах ажлыг хамтарч хийхээр боллоо.
- "Шинэ хөдөө" төслийг өргөжүүлэн Булган аймгийн ЖДҮ эрхлэгчид, малчид, тариаланч, ногоочдыг Бусан хотод туршлага судлуулах,
- Булган аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг Солонгос улсад дадлагажуулах
- Бусан хотын эмч нарын бүрэлдэхүүн Булган аймагт ажиллаж, үзлэг оношлогоо хийх
- Соёлын салбарын уран бүтээлчид, тамирчдыг эвентүүдэд урьж оролцуулах
- Хөдөө аж ахуй, байгаль орчины чиглэлд хамтран ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар боллоо