2023.06.08

Б.Энхбаяр: Хэнийг нэр дэвшүүлэхээ улс төрийн нам дотроо ярьж шийдэх нь зөв

Монгол Улсын Их хурлын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хуулиар биш улс төрийн намын дотоодын соёлоор хэнийгээ нэр дэвшүүлэхээ зохицуулдаг. Нэр дэвшүүлэхдээ шударга, ардчилсан ёс байх уу. Ардчилсан ёс байх уу гэдэг чинь тухайн намын төлөөллийн дээд байгууллагын олонхын санал авч байж намаасаа нэр дэвших ёстой шүү дээ. Ялагдчихсан, цөөнх болчихсон хүнийг олон санал авсан хүний урдуур нь оруулж болохгүй гэсэн үг. Ийм зарчмуудаа бичье. Нам шийдэг гэж байгаа юм.

Ажлын хэсэгт ямар санал яригдсан гэхээр нэр дэвшүүлэх процесс нь шууд ил, тод нээлттэй явагдана гээд бичигдчихсэн байсан. Намын нэр дэвшүүлэх процесс хаалттай явагддаг зүйл. Яагаад гэвэл тэд хоорондоо өрсөлддөг, санал хураалтууд явагддаг. Сайн муугаа ярилцдаг. Нээлттэй ярих бололцоог нь хангах ёстой. Түүнээс шууд live хийгээд, нэр дэвшүүлж байгаа хүмүүс бие биенийгээ илээд л тэр нь ил, тод байх зүйл байхгүй гэж би ойлгож байгаа.

Ажлын хэсэг дээр яриад байсан. Сая Д.Өнөрболор гишүүн яриад байна. Томьёолоход хэцүү. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэгш хангана гэчихээр малчин хэдэн хувь байх юм. Дээд боловсролтой хэдэн хүн, сонирхлын бүлгүүд гэвэл шатар тоглодог нь хэд, ном уншдаг нь хэд байх юм гээд энэ чинь утгагүй юм руу орно. Миний санаачилсан гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг нь хэдэн хувь, тэжээдэггүй нь хэдэн хувь гээд бүр задарч өгнө. Цаашаа нохой, муур тэжээдэг нь хэдэн хувь гээд яваад өгнө шүү дээ. Энэ бол хуульд нарийн тодорхойлогдож болохгүй зүйл. Байхгүй байхдаа ч гэмгүй.

ШИНЭ МЭДЭЭ