2023.05.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнд 1000 гаруй залуус өрсөлдөж байна
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 102 жилийн ой, Монголын залуучуудын өдрийг угтан “ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж байна.
Залуусын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлж, эх орон, тусгаар тогтнол, уламжлал, ёс заншлаа дээдлэн бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 28-р тойргийн 26 хорооны 1000 гаруй залуус идэвхтэй оролцож өрсөлдлөө.
Монгол Улсын хамгийн том баялаг бол мэдлэг боловсролтой залуучууд гэдэгт би итгэдэг. Тиймээс хүүхэд залуусын боловсрол, оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж, оюунлаг ирээдүйн төлөө зорьж ажиллахыг чухалчилж байна.