2023.05.18
Орон нутгийн хөгжил
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авлаа
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки болон Жайка Олон улсын байгууллагын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Япон Улсын Засгийн газраас Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ тусалж, олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Япон Улсын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсролын төвийн байрны засвар, Өргөн сумын цэцэрлэг, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байрны засвар, Нэгдсэн эмнэлгийн цахилгаан шатыг шинэчлэх ажил зэргийг амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн Дорноговь аймагт Японы ‘’Мегатех корпораци’’-ийн хөрөнгө оруулалтаар цахиур чулуу боловсруулах, олборлох, баяжуулах үйлдвэр, Замын-Үүд сумын нутагт 15МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц зэргийг барьж ашиглалтад оруулсан.
Манай аймаг Япон Улсын Шизуока мужтай салбар бүрт хамтран ажиллаж, сурагч солилцооны хөтөлбөр, саарал усны мэргэжилтэн бэлтгэх сургалт, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт, бизнес эрхлэгчдийн форум зэрэг олон үйл ажиллагааг уламжлал болгон явуулж ирсэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03