МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн Социал демократ Монголын Залуучуудын холбооны залуусыг төрийн ордонд хүлээн авлаа
2023.04.12
Орон нутгийн хөгжил

БЗД-ийн Социал демократ Монголын Залуучуудын холбооны залуусыг төрийн ордонд хүлээн авлаа

Баянзүрх дүүргийн Социал демократ Монголын Залуучуудын холбооны залуусыг төрийн ордонтой танилцуулж, санаачлан батлуулсан хууль тогтоомж, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.

Үе үеийн залуусын дуу хоолой, эв нэгдлийг эрхэмлэж улс төрийн манлайлагч, салбар бүрийн шилдгүүдийг бэлтгэдэг байгууллага бол Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ буюу Социал демократ Монголын Залуучуудын холбоо. Миний бие ч энэ холбоогоор дамжин үзэл баримтлал нэгтэй үеийн залуустайгаа нэгдэн олон сайхан ажлуудыг хийж бүтээж явсан цаг саяхан. Өнөөдөр тус холбоо Нийслэлийн төдийгүй, Монгол улсын хамгийн олон залуусыг нэгтгэж чадсан том байгууллага болж өргөжин тэлжээ. Залуустаа амжилт хүсье. Шинийг сэтгэгч, зогсолтгүй зүтгэгч нь байгаарай.

Мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-ны удирдлага, дүүргийн Хөгжлийн төвийн хамт олныг төрийн ордонд хүлээн авч УИХ-ын үйл ажиллагаатай танилцуулж, санаачлан батлуулсан хууль, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ