МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Цэрэнпунцаг: Малчид хавар малаа зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна
2023.05.03
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Цэрэнпунцаг: Малчид хавар малаа зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн хөөргөдлийг судлах ажлын хэсэг гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулан зах худалдааны төвүүдээр ажиллах үүрэг өгсөн.

 Уг ажлын хэсэг амралтын өдрүүдэд зах худалдааны төвөөр ажилласан талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид захаар явсан. Махны үнэ нэмэгдсэн. Сүүлийн саруудад инфляц өссөн гол шалтгаан нь махны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Мах, гурилын үнэ нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд мах, гурилын үнэ хавар өсдөг хандлага гарчихсан байна. Худалдаачдын хэлж байгаагаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой махны үнэ нэмэгдсэн.

Мөн тээврийн зардал нэмэгдсэн гэж байна. Хоёрдугаарт, малчид хаврын цагт мал туранхай учраас зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна. Ийм үндэслэлтэй шалтгаанууд байна. Малчид ченж нарын хооронд маргаан гардаг талаар бидэнд мэдээлэл өгсөн. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд зөв ойлгуулах хэрэгтэй гэж байна. Үхрийн мах 20 мянган төгрөг хүрсэн гээд байгаа. Гэхдээ үүний 25 хувь нь яс гардаг. Мөн өөх хаягдлыг ялган ангилаад гарцаагүй өртөг нь шингэдэг гэж байна.

Гурилын хувьд жижиглэн худалдаачид үнэ нэмэх ямар ч боломжгүй байдаг гэж байна. Бөөний гурил нийлүүлж байгаа үйлдвэрлэгч нартай уулзах шаардлага байгаа юм байна. Үнэ тогтворжуулах хуулийн хэрэгжилтийг бид дахин хэлэлцэх шаардлага байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор маргааш үүнийг хэлэлцэнэ. Худалдан авагч нарын худалдан авалт мөн муудсан байна. Ковидын үед зарим барааны үнийг тогтворжуулах арга хэмжээ авсан. Ургамлын тосны үнэ гэхэд л өмнөх сарынхаас 500 төгрөгөөр буурсан байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ