МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: Цахим шилжилт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх ёстой
2023.04.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Э.Батшугар: Цахим шилжилт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана гэв.

Тэрбээр “Улс даяар цахим шилжилт хурдацтай явагдаж байгаа нь сайн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй хэвээр байгаа. Эдгээр иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллээр хангагдах, санал бодлоо илэрхийлэх зэргээр цахим шилжилтийн үр дүнг тэгш хүртэж, нийгмийн харилцаанд хүртээмжтэйгээр оролцох эрхтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байгаагаас 13 мянга нь харааны бэрхшээлтэй байна.

Нэн түрүүнд хийх ажил бол төрийн байгууллагууд мэдээллийн цахим хуудсаа эдгээр харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож аудио хувилбартай, өнгөний кодтой болгож хөгжүүлэх саналыг байгууллагуудад явуулна. Эхний ээлжинд УИХ-ын хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангаж ажилладаг “d-parliament”, төрийн үйлчилгээний нэгдсэн портал “и-Монголиа” системүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана” гэв.

ШИНЭ МЭДЭЭ