МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд, ёс зүйн алдаа нь төрийн албаны нэр хүндэд муугаар нөлөөлж байна
2023.04.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд, ёс зүйн алдаа нь төрийн албаны нэр хүндэд муугаар нөлөөлж байна

УИХ-ын чуулганы 2023,04,13/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

Ажлын хэсэг дөрвөн удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг 15 удаа хуралдсан байна.

Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан санал, орон нутагт (Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дархан-Уул, Ховд) болон Төрийн ордонд зохион байгуулсан хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг дээр төрийн албан хаагчдаас гарсан санал, түүнчлэн эрдэмтэн судлаач, бусад гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтын талаарх судалгааг судлан үзсэний зэрэгцээ дээрх хэлэлцүүлэг, уулзалтаас 101 иргэн, төрийн албан хаагчаас 261 санал, D.Parlaiment.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлсэн бөгөөд хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн 50-иас дээш хувийн өмчит хуулийн этгээдийн албан хаагчдыг хамруулах, хамтач, хариуцлагатай байх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол хэрхэн гаргах, төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд, ёс зүйн алдаа нь төрийн албаны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа талаарх саналууд ирүүлсэн  байна.

ШИНЭ МЭДЭЭ