Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа
2023.04.13
Зам, Тээвэр

Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.
  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Доминиканы Бүгд Найрамдах Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
  • Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
  • Онхооны Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томиллоо.

ШИНЭ МЭДЭЭ