МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.06
Зам, Тээвэр

Т.Энхтүвшин: Энэ хуульд төмөр замын дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно гэж оруулах ёстой

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

Саяхан бид Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд төмөр замын дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно гэж оруулах ёстой. Шивээ Хүрэн Арц суурийн төмөр замыг төрийн хэвшлээр хийх гээд байгаа юм уу? төр хувийн хэвшлээр төмөр зам барьсан. Ашиглалтад орох хүртэл хувийн хэвшлийн мэдэлд байхаар оруулах ёстой. Үүнд зарим нэг Төр хувийн хэвшлийн хуулийн эсрэг заалт оржээ, үүнийг цэгцлэх ёстой. Хувийн хэвшлээ дэмжсэн заалт орж байж, ажил урагшаа явна. Төмөр замыг барих, арчлаад тордоод явах хэцүү, иймд зарим асуудлаа ҮББХ-оор оруулаад явах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ