Сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах туршилтын хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа
2023.04.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах туршилтын хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд олон улсын сургалтын хөтөлбөртэй нийцүүлсэн “Амьдралын мод” хөтөлбөрийг хот, хөдөөгийн 8 цэцэрлэгт туршиж байна.

Өнөөдөр туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 33 дугаар цэцэрлэгт очиж дунд хугацааны үр дүнтэй танилцлаа.

Энэхүү “Амьдралын мод” хөтөлбөрийн онцлог нь хүүхдэд бага наснаас нь эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, харилцааны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой. Сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний цогц байдлыг хангаснаараа онцлог.

Туршилтын хөтөлбөр хэрэгжсэн цэцэрлэгийн багш нарын ажлын ачаалал буурсан, хүүхдүүдийн ирц сайжирсан зэрэг хэд хэдэн эерэг үзүүлэлт гарсан байна. Хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршсан үр дүнд үндэслэн хүүхдийн хөгжил, багшийн ажлын арга барил, сургалтын орчинд гарах ахиц дэвшлийг тодорхойлж, СӨБ-ын хөтөлбөрийг шинэчлэхэд тусгана.

ШИНЭ МЭДЭЭ