МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зарим үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллав
2023.03.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зарим үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллав

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Байнгын хорооны дарга нарын хамт /2023.03.17/ “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хоол боловсруулах үйлдвэр, сав, баглаа боодлын “Шинэ Гантиг” ХХК, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Траст Tрейд” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг бөгөөд хүнс үйлдвэрлэлийн салбарт 65,8 тэрбум, Мал аж ахуйн салбарт 17 тэрбум, газар тариалангийн салбарт 52 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

Олон жил хүсэн хүлээж байсан 3-5 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөгийн зээл олгохоор болсонд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид талархал илэрхийлж байна.

Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.

Цаашид дотоодын зах зээлээ хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмэхээр төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ