Усыг дахин болон эргүүлэн ашиглах өөрчлөлтийг хурдасгая
2023.03.22
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Усыг дахин болон эргүүлэн ашиглах өөрчлөлтийг хурдасгая

Жил бүр 3-р сарын 22, Дэлхийн усны өдөр тохиодог. Ус нь Монгол улсын хөгжил, цэцэглэлийн тулгуур мөн бөгөөд иймээс ч манай орны стратегийн нөөц мөн юм.

Эдийн засгийн ач холбогдолтой аж үйлдвэрийн хөгжлийг даган үүсэх усны хэрэгцээг цэвэр цэнгэг усаар биш аль болж өгвөл усыг дахин болон эргүүлэн ашигладаг болох өөрчлөлтийг хурдасгая.

Усны хэрэгцээ болон экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай усны нөөцийг хамгаалах, усыг бохирдуулахгүй байх чиглэлээр хаягдалгүй тойрогт эдийн засгийн зарчмыг шингээсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг анхааран ажиллаж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулах модны эх үүсвэрт шаардагдах усны хэрэгцээг экосистемд суурилсан шийдлүүдийг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт юм.

ШИНЭ МЭДЭЭ