2023.03.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хүүхэд хамгааллын "шүгэл" төсөл орон даяар эхэллээ
ШҮГЭЛ нь Хүчирхийллийн эсрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан бие хамгаалах тулааны урлаг, нүдний шүршигч, өөрийгөө хамгаалах хэрэгсэл, зэвсгүүд гэх мэт янз бүрийн хувилбарууд байдаг ч ШҮГЭЛ үлээх арга нь өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах, бусдад чимээ дохио өгөх, анхаарал татах зэрэг олон давуу талтай тул хүүхдэд хамгийн их тохирох шийдэл хэмээн олон улсад үздэг.
Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар ШҮГЭЛ төсөл Баянзүрх дүүргээс эхлэн хэрэгжиж байна.
Шүглийн давуу тал нь хохирогчийн эсрэг ашиглагдах боломжгүй, хэрхэн ашиглах талаар сурахад их цаг зарцуулах шаардлагагүй, аль ч насны хүн хэрэглэх боломжтой, үнийн хувьд боломжийн өртөгтэй байдаг байна. Мөн ШҮГЭЛ-ийн давуу тал нь дуут дохиог сонссон хүн бүрд хүчирхийллийг таслан зогсоогч байх боломжийг олгож байгаа явдал юм.
Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан 3-8 дугаар ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт ШҮГЭЛ-ийн хэрэглээ, зорилго, ач холбогдол, үр нөлөөг сурталчлан зохион байгуулна. ШҮГЛИЙН ДУУ-гаар дамжуулан тусламж шаардлагатай хүүхдийг хамгаалах, хэрэглээг нэвтрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал байна.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02