МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.16
Зам, Тээвэр

Ц.Сэргэлэн: "Тамын 50" гэж нэрлэгддэг, зүүн чиглэлийн зарим автозамыг хэзээ, ямар санхүүжилтээр засаж, сайжруулах вэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2023,03,16/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос асуулт асуулаа.

Дараах асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайдад чуулган дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байсан бөгөөд дараа нь аравдугаар сард албан бичгээр хүсэлт тавьж уламжилсан билээ.

Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн зүүн чиглэлд буюу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50 км замыг одоо хүртэл улсын комисс хүлээн аваагүй. Эвдрэл, гэмтэл дээд цэгтээ хүрч, энэ замаар зорчиж буй иргэдийн амь нас аюулгүй байдал тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд маш их сөргөөр нөлөөлж байгаа ийм хэсэг байна. Энэ замын засварын ажлыг Дэлхийн банкны хүрээнд 311 км замыг засна гэсэн мэдээлэл бий. Миний хэлж буй "Тамын 50" гэж нэрлэгдэж байгаа энэ замын засварын ажил орсон уу. Байнгын хорооны хуралдаанаар энэ зам засварын ажлын санхүүжилтийн асуудал хэзээ орж ирэх вэ.

Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ