Х.Нямбаатар: Польш улсаас авах 1915 оны хүн амын тооллогын баримтаас ургийн овгоо зөв тодорхойлох боломжтой болно
2023.03.16
Гадаад харилцаа

Х.Нямбаатар: Польш улсаас авах 1915 оны хүн амын тооллогын баримтаас ургийн овгоо зөв тодорхойлох боломжтой болно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэд ургийн овгоо зөв тодорхойлох боломжтой болох тооллогын баримтыг авах гэж байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр "1915 оны хүн амын тооллогын баримтыг Польш улсаас авах хүсэлт тавьсан. Тус улсын ерөнхийлөгч удахгүй Монгол Улсад айлчлах үеэрээ энэ асуудлыг шийднэ. 1915 оны хүн амын тооллогын баримтын дийлэнх нь Польш руу явсан.

Хүн амын тооллогын үлдсэн хувь нь Эрмитажид байгаа. Архивын ерөнхий газрын дарга болон зөвлөх Ц.Нарангэрэл багш Санктпетрбургт очиж хүн амын тооллогын баримтыг авах хүсэлтээ өгчхөөд ирсэн.

1998 онд Гэр бүлийн тухай хуульд угийн бичиг хөтөлнө, овог, эцгийн нэр, нэр гэсэн томьёог анх удаа оруулсан. Хууль хэрэгжээд хүн амын 60 гаруй хувь Боржигон болсон, үндсэн овгоо аваагүй. Ургийг овгийг бичсэн тооллого 1915 оных байсан. 1923 оны тооллогыг ургийн овог бичилгүйгээр хийсэн.

1915 оны хүн амын тооллогоос халхын хошуудын угийн овгоо харах хамгийн том эх сурвалж. Ургийн овгоо зөв тодорхойлох боломжтой болно" хэмээн ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ