Авлигын эсрэг гол хуулийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахална
2023.03.16
Улстөр

Авлигын эсрэг гол хуулийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахална

Монгол Улсын Их хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэ хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно гэж онцолж буй. Үүнтэй уялдуулан авлигатай тэмцэх багц хуулиудыг хэлэлцэхээр тогтсон.

Тухайлбал “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай”, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ хаврын чуулганаар авлигын эсрэг гол хуулиуд болох “Улс төрийн намын тухай хууль” болон “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн Ажлын хэсгийг ахлан ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ