МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн банкны хямд эх үүсвэрийг арилжааны банкаар дамжуулах шаардлагатай юу
2023.03.15
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн банкны хямд эх үүсвэрийг арилжааны банкаар дамжуулах шаардлагатай юу

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийг гурав дахь шатны сонсголоор хэлэлцэж байгаа. Эхний өдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр “Мах” хөтөлбөр, “Тайж” группын зээлтэй холбоотойгоор 68 гэрчийг оролцуулсан.

Тухайлбал, 2016 онд хэрэгжсэн “Мах” хөтөлбөрт 26 компани оролцож санхүүжилт авсан байдаг. Эдгээр нь Хөгжлийн банкны үндсэн зорилго, зорилтод нийцсэн хөгжлийн төслүүд мөн байсан уу, тухайн төслөө хэрэгжүүлсэн үү, авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан уу гэдгийг бид үнэлж дүгнэх ёстой.
Мөн Хөгжлийн банкны хямд эх үүсвэрийг цаашид арилжааны банкаар дамжуулах шаардлагатай юу гэдгийг хөндөх ёстой юм.

ШИНЭ МЭДЭЭ