МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ өглөө" уулзалтын хүрээнд БЗД-ийн татварын хэлтсийн хамт олонтой уулзлаа
2023.03.15
Орон нутгийн хөгжил

"Шинэ өглөө" уулзалтын хүрээнд БЗД-ийн татварын хэлтсийн хамт олонтой уулзлаа

Сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн төрийн байгууллагын ажилтан алба хаагчидтай уулзах "Шинэ өглөө" уулзалтаа эхлүүлж дүүргийн татварын хэлтсийн хамт олонтой уулзлаа.

Уулзалтаар ️Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед татварын хэлтэс дүүргийн татвар төлөгчдөө хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар санал солилцсон. Цар тахлын үе татвар төлөгчдөд хүнд цохилт болсон. Үүнд дүүргийн татварын хэлтсээс зарим нөлөөллийн ажлуудыг санаачлан зохион байгуулж, хэрэгцээ шаардлагатай мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн гэдгийг хэлж аж ахуй нэгжүүддээ мэргэжлийн хүрээнд маш сайн хамтарч ажилласан талаар онцоллоо.

Үүний дараа татварын хэлтсийн ажилтан алба хаагчдын зүгээс Төрийн алба хаагчдын цалинг нэмэхдээ ялгавартай хандаж байгаа талаар асуудлыг тавилаа. Энэ асуудлыг намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганаар хөндөж тавина гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ