МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчид Экологийн боловсролын төвөөр аялав
2023.03.15
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сурагчид Экологийн боловсролын төвөөр аялав

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нартай хамтран Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдыг байгалиа танин мэдэх, экологийн боловсролд хувь нэмэр оруулахыг зорьж, эхний ээлжийн сурагчдыг “Экологийн боловсролын төв”-өөр аялууллаа.

Бүх насныханд байгаль, экологийн боловсрол олгодог 66 жилийн түүхтэй МУИС-ийн “Экологийн боловсролын төв”-тэй хамтран ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн дэмжлэгээр “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль II” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрсөн 2022 онд уг төсөлд Чингэлтэй дүүргийн 4500 сурагчдыг хамруулж  байгаль дэлхий, ан амьтан, өвс ургамлаа хамгаалахын чухлыг ойлгуулж, танин мэдүүлэх чиглэлээр экологийн боловсрол олгосон. Харин энэ жил 2500 сурагчийг хамруулахаар зорьж байна.

ШИНЭ МЭДЭЭ