МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн 11,25,28,42-р хорооны иргэдтэй уулзлаа
2023.03.13
Орон нутгийн хөгжил

СХД-ийн 11,25,28,42-р хорооны иргэдтэй уулзлаа

Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийж байгаа уулзалтууд найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудын хамтаар СХД-ийн 11, 25, 28, 42-р хороонд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр:

  • УИХ-ын гишүүдийн зүгээс Монгол Улсын хөгжлийн гол бодлогоор тодорхойлогдож байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг салбар бүрт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон нийгэм, эдийн засагт ирэх өгөөж, үр ашгийг тооцоо судалгаатайгаар иргэдэд дэлгэрэнгүй танилцууллаа.
  • Мөн Хөгжлийн банк, нүүрсний хулгайн эсрэг хийж байгаа бодит ажлуудын талаар цаг үеийн мэдээллүүдийг өгсөн. Миний бие УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын хувьд хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар тайлагнаж, мэдээллийн технологийн хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд, 28-р тойргийнхоо хүүхэд, залуучуудад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулсан талаар мэдээлэл өглөө.
  • Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж байгаа улсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлт, өргөдлийг бүртгэн холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна. Уулзалтын үеэр иргэдээс гарсан саналуудыг ажил хэрэг болгоход бүх талаас нь судалж, анхаарч ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ