УИХ-ын 27-р тойргийн гишүүд 3500 гаруй иргэд, сонгогчидтойгоо уулзав
2023.03.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын 27-р тойргийн гишүүд 3500 гаруй иргэд, сонгогчидтойгоо уулзав

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын дарга Батчулууны Хуягбаатар дүүргийн холбогдох албаны хүмүүсийн СХД-ийн иргэдтэй уулзах уулзалт өндөрлөлөө.

Энэхүү уулзалтад Сонгинохайрхан дүүргийн нийт 17 хорооны 3500 гаруй иргэд оролцсон байна. Иргэдийн зүгээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрсдийн байр суурийг ихээхэн илэрхийлж байв.

 Тодруулбал

  • Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоолгох
  • Халамжийн хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж асарч байгаа аав ээжүүдэд тэтгэмж  олгох, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоогоор хангах
  • Хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг зогсоож "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт" олгохыг хэлсэн.
Мөн СХД-ийн хувьд сургууль цэцэрлэгийн хүртээмж ярихаас илүүтэй багш боловсон хүчний заах арга багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сайжруулах шаардлагатай байгааг онцлов.

ШИНЭ МЭДЭЭ