МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ахмад дайчидтайгаа золголоо
2023.03.09
Орон нутгийн хөгжил

Ахмад дайчидтайгаа золголоо

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ахмад дайчин, өндөр настан 98 насыг зооглож буй Гаанжуурын Амгалан абугайтай уулзлаа.

Амгалан гуай 14 наснаасаа шинэ бичиг үсэгт шамдан суралцаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Тэрбээр шинэ үсгийн багш, эвлэлийн үүрийн дарга, АХШХ-ны дарга, Сум нэгдлийн дарга, орлогч гээд тухайн үеийн төр захиргаанд ажиллажээ. Түүний улс эх орондоо оруулсан хувь нэмэр их ажээ. Амгалан гуай цэргийн алба хаах хугацаандаа Гоминдааны дээрэмчидтэй 3-н удаагийн тулгаралтад орж бүслэлтээс эсэн мэнд гарч байсан удаатай. Тэрбээр 1948 оны 12 сард цас ихтэй, салхи жавартай өдөр Говь-Алтай, Ховдын хил дээр нөхдийнхөө хамт харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа хил зөрчигч хятадын 3 иргэнийг, 1949 онд мөн хил зөрчсөн 32 иргэнийг баривчилснаа хуучилж байлаа.

1950 онд Гоминдааны 500 гаруй зэвсэглэсэн дээрэмчидтэй тулалдан олон цэрэг эрсээ алдаж малгайгаа сэт буудуулж явлаа хэмээн дурсамжаа ярив. Ийнхүү хал үзэж, хашир суусан ахмад дайчин, өвгөн буурал дарга маань бие тэнхлүүн, ухаан саруул усан туулай жилтэйгээ золгож байна. Дайн үзэж дарийн утаа үнэрлэсэн ахмадууд хуруу дарам цөөхөн үлджээ.

ШИНЭ МЭДЭЭ