МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эргэх холбоо-63" уулзалтаар СӨБ-ын багш, ажилтны санал хүсэлтийг сонсов
2023.03.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Эргэх холбоо-63" уулзалтаар СӨБ-ын багш, ажилтны санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтыг зохион байгуулж буй.

Тэрээр Хэрлэн сумын СӨБ-ын 110 шахам багш, ажилтнуудтай уулзаж УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлж, тэднийг сонслоо.

Хэрлэн сумын төр, хувийн хэвшлийн нийт 12 цэцэрлэг 300 гаруй багш, ажилтантай. Тэднийг төлөөлж Хэрлэн II цэцэрлэгийн Арга зүйч С.Оюунгэрэл цэцэрлэгүүдийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтын тогтолцоо алдаатай байна, хуваарилагдсан төсөвт илүү цагийн нэмэгдэл хүрэлцэхгүй байгаа учраас эргэж харах, 50-аас дээш насны багш нарыг цэцэрлэгийн хүүхдүүд эмээ, өвөө нараар авгайлан дууддаг тиймээс тэтгэврийн зохицуулалт бий юу, өвлөгддөг тэтгэврийн хуулийн төслийг дэмжиж байна. Мөн улсад 25-аас дээш жил ажилласан багш нарт цалингийн нэмэгдэл олгогдоогүй зэрэг нийтлэг тулгамдаж буй асуудлыг эмхэтгэн өргөдөл хүргэлээ.

Харин цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганцэцэг, Б.Энхтуяа, Б.Ариунаа нар хоолны мөнгө, цэцэрлэгийн норматив, багш нарын амралтын төсөв, тоног төхөөрөмжийн талаар санал хэлж, СӨБ-д эмчийн шаардлага тулгардаг, үүнийг хуульчлах хэрэгтэйг чухалчлав.

н.Шинэбаяр: Нийгмийн даатгалын шимтгэлийг төрд, хувийн хэвшилд төлөх эсэхийг иргэд сонгодог тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгааг хэлж сонгуулийн тогтолцооны талаар тодрууллаа.

Ахмад багш н.Баяраа цэцэрлэгийн багш нар 30-50 хүүхэдтэй өдрийн турш тулж ажилладаг, сургуулийн амралтын үеэр СӨБ-ийн багш нарыг амраах зохицуулалт хэрэгтэй зэрэг саналыг уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ