МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Арилжааны банкуудаар дамжсан хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийг нэг бүрчлэн шалгаж байна
2023.03.07
Эдийн засаг, Худалдаа

Арилжааны банкуудаар дамжсан хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийг нэг бүрчлэн шалгаж байна

Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах УИХ-ын Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ удаад арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудал, мөн 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламж болон буцаан татсан асуудлаар нээлттэй сонсгол хийх юм.

УИХ-ын Хянан шалгах Түр хорооноос Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс гадна зээлийг хэрхэн зарцуулсныг нэгбүрчлэн шалгахад анхаарч ажиллаж байгаа.

Цаашид Хөгжлийн банкийг Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилгоор нь ажиллуулахын тулд зээлийн зарцуулалт бүрийг нарийвчлан шалгах нь чухал байна.

ШИНЭ МЭДЭЭ