МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын 18-р тойргоос сонгогдсон гишүүдийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
2023.02.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын 18-р тойргоос сонгогдсон гишүүдийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Монгол Улсын Их хурлын 18-р тойргоос сонгогдсон гишүүдийн нэрэмжит тэтгэлгийн 2-р шатны шалгаруулалт сургалт, ярилцлагад Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгоны нийт 149 оюутан залуус оролцлоо.

Үүнээс 30 оюутан 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлгийн эздээр шалгарсан юм.

Энэхүү тэтгэлгийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нарын зүгээс санаачлан эхлүүлсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ