МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ алхам-2023" мэргэжил сонголтод зөвлөх өдөрлөгийг зохион байгууллаа
2023.03.06
Орон нутгийн хөгжил

"Шинэ алхам-2023" мэргэжил сонголтод зөвлөх өдөрлөгийг зохион байгууллаа

Төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт өгч мэргэжлээ сонгох, их дээд сургуульд элсэн орох хариуцлагатай цаг үе тулж ирлээ. Тиймээс Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн төгсөх ангийн нийт сурагчдад “Шинэ алхам-2023” мэргэжил сонголтод зөвлөх өдөрлөгийг зохион байгууллаа.

Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган мэргэжлээ хэрхэн оновчтой сонгох, гадны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ирээдүйд эрэлттэй байх мэргэжлийн чиг баримжаа, ажлын байрны хувьсан өөрчлөгдөж байгаа онцлогууд , хувь хүний хөгжил зэрэг сэдвээр зөвлөгөө өглөө.

Миний бие эдийн засагч, санхүүч мэргэжлийг хэрхэн эзэмшсэн болон олон улсын байгууллагад ажилласан туршлагаасаа хуваалцаж ярилцлаа.

“Шинэ алхам” төвөөс эрхлэн гаргадаг элсэлтийн ерөнхий шалгалт болон их, дээд сургуульд элсэн ороход бэлтгэх зорилготой “Шинэ алхам-2023” гарын авлагыг сурагчдад гардуулж өгсөн юм.
Улсынхаа хөгжлийн түүчээ болсон шинэ үеийн залуустаа элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсье. Оюунлаг залуус Монголын ирээдүй.

ШИНЭ МЭДЭЭ