2023.03.03
Уул уурхай, Ашигт малтмал

10 мянган тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалав

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” -тай холбоотойгоор Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд “УУЛ УУРХАЙН БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРУУЛАХ” ажлыг санаачлан, санал гаргасны үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 210 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалаад байна.

Ингэснээр ямар нэгэн төрийн өмчит компаний захирал “Ард түмний баялаг”-ийг хувийн үзэмжээрээ дурын үнээр худалдаалах, хулгайлах явдал бүрэн зогсож Монголын нүүрс 1 тонн уурхайн аманд 70 ам доллар хавьцаа зарагдаж байсан бол дуудлага худалдаагаар дундаж үнэ 178 ам доллар болж 2.5 дахин өсөөд байна.

ШИНЭ МЭДЭЭ