Улсын аварга малчин 3 га талбайд ногоон тэжээл тариалжээ
2023.02.20
Орон нутгийн хөгжил

Улсын аварга малчин 3 га талбайд ногоон тэжээл тариалжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн малчин Түчилравдан овогтой Ганболд Улсын аварга малчнаар шалгарч, шагналыг  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өгч баяр хүргэлээ.

Т.Ганболд мал аж ахуйн салбарт сүүлийн 20 жил тасралтгүй ажиллаж, уламжлалт мал маллах арга ухаанаа орон нутгийн залуу малчдад зааж сурган, үлгэр дуурайл үзүүлсэн тэргүүний малчдын нэг юм.   

Мөн жил бүрийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор байгалийн хадлан 30 тн, давс хужир 1.5 тн, халгайн хадлан гар тэжээл 400 кг, хивэг 1.3 тн, тэжээлийн будаа 1.2 тн тус тусыг нөөцлөн бүрдүүлсэн байна. Өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ногоон тэжээл тариалжээ.

Тэрээр багийнхаа амьжиргааны түвшин доогуур 6 өрх айлд 173 хонь, 30 ямаа өгч малжуулснаас гадна 2 өрхийг туслах саальчнаар гэрээ хийж цалинжуулан ажиллаж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ