МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэмандал сумаас Улсын аварга малчин тодорлоо
2023.02.20
Орон нутгийн хөгжил

Эрдэнэмандал сумаас Улсын аварга малчин тодорлоо

Жил бүр сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбар Улсын аварга, тэргүүний тариаланчдаа шалгаруулж, төр, засгийн төлөөлөл шагналыг нь гардуулдаг уламжлалтай.

Бар жил, 2022 оны амжилтаараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алаг-Уул” багийн малчин Шаравдоржийн Пүрэвсүрэн Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм цолыг хүртэж, сум, орон нутгийнхаа хөдөө аж ахуйн алдартнуудын түүхэнд нэгэн хуудас нэмлээ.

Уламжлалт малч ухаанаараа арвин шимт мал сүргээ өгсөн үржүүлж, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрийг нь үнэлж, Улсын аварга малчнаар шалгаруулсан гэж Монгол Улсын Засгийн газрын өргөмжлөлд дурджээ.

Эрдэнэмандал сумын нутаг Хайлаастын өвөлжөөнд нутаглаж буй Ш.Пүрэвсүрэнгийн шагналыг Архангай аймаг, Эрдэнэмандал сумын удирлагуудын төлөөллийн хамт гардуулан өгч, баяр хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ