МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Холоос сургуульдаа явдаг хүүхдүүд суруулийн автобусаар үйлчлүүлнэ
2023.02.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Холоос сургуульдаа явдаг хүүхдүүд суруулийн автобусаар үйлчлүүлнэ

Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн боловсролын салбарыг онцгойлон дэмжиж, шаардлагатай ажлуудыг шат шатанд хийж, уламжилж шийдвэрлүүлж байсныг та бүхэн мэднэ.

Тэгвэл сар шинийн босгон дээр Тэмүүжин өрлөг, 33,102,126,127,137,147,148,158, Амгалан цогцолбор гээд дүүргийн нийт 10 сургууль автобустай болж 2000 гаруй хүүхэд гэр-сургууль хооронд аюулгүй, дулаан, тав тухтай зорчих боломж бүрдлээ.

Автобус хүлээн авсан сургуулиудаас хамгийн хол нь 126-р сургууль. Сар бүрийн иргэдийн уулзалтаар сургуулийн захирал, эрхлэгч нар "Хүүхэд багачууд маань хичээлдээ явах гэж өдөртөө дор хаяж 8км замыг туулдаг. Дээрээс нь сургууль автобусны буудал хоёрын хооронд ойролцоогоор 2-3км зайтай байдаг учраас өвөл, хавар, намрын улиралд хүнд нөхцөл байдалтайгаар хичээл сургуульдаа явдаг" талаар хэлж байсан бол энэ асуудал бүрмөсөн шийдэгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ