Баян-Өлгий аймгийн хот тохижуулах албанд техникийн парк шинэчлэл хийгдлээ
2023.02.17
Орон нутгийн хөгжил

Баян-Өлгий аймгийн хот тохижуулах албанд техникийн парк шинэчлэл хийгдлээ

Өлгий хотын өнгө үзэмжийг сайжруулах, ард иргэдийн эрүүл цэмцгэр амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд миний бие "ХОТ ТОХИЖИЛТЫН ПАРК ШИНЭЧЛЭЛ" хийхээр зорилт тавьж улсын төсөвт 2 тэрбум 200 сая төгрөг тусгуулсан билээ.

Өлгий хотын хот тохижуулах албанд Ковш, Кран, Усны машин, ачигч машин, жижиг болон дунд оврын ачааны машин, модны нүх ухагч, хөрс сийрүүлэгч машинуудыг гардууллаа.

Өлгий хотын тохижолт, цэвэр цэмцгэр байдлыг хариуцан өдөр шөнөгүй ажиллаж буй хот тохижуулах албаны албан хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ