МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Баян-Овоо, Батноров сум, Бэрх тосгоны 400 орчим иргэдтэй уулзав
2023.02.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Баян-Овоо, Батноров сум, Бэрх тосгоны 400 орчим иргэдтэй уулзав

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдээ төлөөлөн Баян-Овоо, Батноров сум, Бэрх хотын 400 шахам иргэдтэй “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд уулзлаа.

Уулзалтаар УИХ-аас шинээр батлагдсан хууль, Засгийн газрын шийдвэр, нийгэмд өрнөж буй үйл явдал, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авилга тэмцэх арга хэмжээ, шударга ёсны тэмцлийн талаар яриа өрнүүлж, нийтдээ 21 хүний асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авсан юм.

Уулзалтын үеэр Баян-Овоо сумын 2022 оны шилдэг залуу малчнаар Доржбатын гэр бүлийг шалгаруулж урамшууллаа. Тэрбээр багаасаа мал маллаж өдгөө нийгмийн даатгал төлөн, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутагтаа нэлээдгүй тусламж үзүүлдэгийг сумын удирдлагуудын зүгээс хэлж байлаа.

Баян-Овоо, Батноров сум, Бэрхэд сумын усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, Баян-Овоо сум, Бэрхэд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга, цагдаагийн тасгийн барилга, Баян-Овоо суманд инженерийн шугам сүлжээ, сумын төвийн цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ, дэд станцын өргөтгөл, сумын төвийн байгууллагуудын дулаан хангамжийн системийн ажил, Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Бэрхэд Дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ, дулаан дамжуулах төв зэрэг томоохон ажлууд энэ онд ашиглалтад орох гэрээтэй үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ