УИХ-ын 18-р тойргоос сонгогдсон гишүүдийн нэрэмжит тэтгэлэгийн 2-р шатны шалгаруулалт боллоо
2023.02.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын 18-р тойргоос сонгогдсон гишүүдийн нэрэмжит тэтгэлэгийн 2-р шатны шалгаруулалт боллоо

2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг сурлага, спорт, урлагийн амжилт, нийгмийн идэвх, бүтээлч шинэ санаа, хүмүүнлэг үйлс, ур чадвараараа онцгой амжилт гаргасан Хэнтий аймгийн харьяат их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчдын дунд зарласан. 

Ингээд 2023.02.11-ээс 02 сарын 12-ны өдрүүдэд тэтгэлгийн 2-р шатны шалгаруулалт сургалт, ярилцлага амжилттай боллоо.

Шалгаруулалтад Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгоны нийт 149 оюутан залуус оролцов. 2-р шатны шалгаруулалт нь сургалт, ярилцлага гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж, 2 цагийн сургалтад хамрагдан хуваарийн дагуу тус бүр группэд хуваагдан ярилцлагад орсноор 30 оюутныг шалгаруулан 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлэгийг гардуулах юм.

Энэ үеэр “Өөрийгөө бүтээ“ хувь хүний сургалт, 2018 оны Монголын тэргүүн Мисс, Чик стайлинг ХХК гүйцэтгэх захирал Б.Мөнхчимэг, “Жинхэнэ манлайлал” Эртэч Монгол хөтөлбөрийн багш Б.Төмөр-Очир, Нарнаас том “А” подкастын санаачлагч Н.Ганбилэг нар илтгэл, сургалт хийж "LEAD KHENTII" клубийн шинэхэн гишүүддээ батламж гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ