2023.02.13
Орон нутгийн хөгжил
Гишүүд орон нутагт ажиллаж байна
ДАЛАНЖАРГАЛАН, АЙРАГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон аймаг, сумын удирдлагууд /2023.02.09/ Даланжаргалан, Айраг сумдад ажиллаж байна.УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, 2022 оны ажлын тайлан, 2023 оны төлөвлөгөөг танилцууллаа. Улмаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчин өрхүүдэд тодорхой тооны өвс, тэжээлийн дэмжлэгийн туслхлцаа үзүүлэв. Мөн үеэр, Сар шинийн баярыг тохиолдлуулан 75-аас дээш насны ахмадуудтай уулзаж хүндэтгэл үзүүллээ.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ 100 ХУВЬД ХҮРЛЭЭ
Боловсролын салбарын сургалтын орчныг сайжруулах, сурагчид эрүүл аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг хангах зорилгоор Дорноговь аймагт 640 хүүхдийн хүчин чадал бүхий 6 дугаар сургуулийг барьж ашиглалтад орууллаа.Тус сургууль орчин үеийн стандартад нийцсэн багш хөгжлийн төв, хичээлийн 35 танхим, 120 хүний суудалтай иж бүрэн гал тогоо, 200 хүний суудалтай урлаг заалтай, 6 настай хүүхдэд зориулсан өдөр өнжүүлэх танхимыг бүрдүүлж өгсөнөөрөө онцлогтой.Барилгын ажлыг орон нутгийн төсвөөр “Болор аграмба” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд боловсролын салбарын томоохон бүтээн байгуулалтад оролцсон тус компаний хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
Орон нутагт ажиллах хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2023.02.10/ Дорноговь аймгийн 300 гаруй төрийн албан хаагчидтай уулзаж байна.Уулзалтаар:Монгол Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгийн бүтээн байгуулалтын талаар 2023 онд Төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар төрийн албан хаагчдадаа танилцууллаа. Мөн төрийн үйлчилгээг иргэддээ тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж ажиллах, иргэдийг төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн талаар, ёс зүйтэйгээр ажил үүргээ биелүүлж ажиллах чиглэл өгч төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, холбогдох хариулт шийдвэрийг өглөө.
САЙНШАНД СУМЫН 4,7-р БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэ хүрээнд 4,7-р багийн иргэд, хөдөлмөрчид Ган замчдын төлөөлөлтэй уулзаж санал, хүсэлтийг сонсон боломжит нөхцөлөөр шийдвэрлэн ажиллаж байна.Уулзалтын хүрээнд Сар шинийн баярыг тохиолдуулан 75-аас дээш насны ахмадуудтайгаа уулзаж хүндэтгэл үзүүллээ.
САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Тойрогтоо ажиллах хөтөлбөрийн хүрээнд Сайншанд сумын иргэд, хөдөлмөрчдийн уулзалтаар үргэлжилж байна.Уулзалтаар УИХ-аар батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, 2022 оны ажлын тайлан, 2023 оны ажлын төлөвлөгөө болон цаг үеийн холбогдолтой асуудал зэрэг багц мэдээллийг хүргэлээ.
Мөн иргэдийн санал, хүсэлтийг сонсож боломжит нөхцөлөөр шийдвэрлэн, заримыг зохих шатанд уламжлахаар саналыг хүлээн авлаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон орон нутагтай хамтран Сайншанд сумын малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Мөн Сар шинийн баярыг тохиолдуулан 75+ насны ахмадуудтайгаа уулзаж хүндэтгэл үзүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03