МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Уул уурхайн салбарын зулуу боловсон хүчин бэлтгэгдэж байна
2023.02.10
Уул уурхай, Ашигт малтмал

Уул уурхайн салбарын зулуу боловсон хүчин бэлтгэгдэж байна

Салбарын ирээдүйн боловсон хүчин болон бэлтгэгдэж төгссөн шинэхэн оюутан залуусын төлөөллийг УУХҮЯамны хамт олон хүлээн авч уулзлаа.

Геологи, уул уурхай, газрын тос, үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийг зориглон сонгож, сайн дүнтэй суралцаж төгссөнд залуустаа баяр хүргэж, талархал гардуулав.Төгсөгчиддөө зориулсан төрийн албаны шалгалтанд бэлтгэх сургалтыг зохион байгуулан дэмжиж, шалгалтаа амжилттай өгсөн залуусыгаа төрийн албан хаагчийн нөөцдөө бүртгэн авах юм.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар салбарын ирээдүй болсон нийт төгсөгч, оюутан залуусдаа уул уурхайн салбарын дараагийн 100 жилийн гэрэлтэй түүхийг бичилцэх их үйлсэд нь амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ