МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэдийн саналыг нэг бүрчлэн хүлээж авах "Эргэх холбоо 63" хөтөлбөр үргэлжилж байна
2023.02.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Иргэдийн саналыг нэг бүрчлэн хүлээж авах "Эргэх холбоо 63" хөтөлбөр үргэлжилж байна

"Эргэх холбоо-63” хөтөлбөр иргэдээ сонсох уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нарын хамт Батширээт сумын иргэд, сонгогчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад хүн 97 хүн оролцож, 13 хүн давхардсан тоогоор 29 асуулт асууж, санал хүсэлтээ уламжлав.  Тухайлбал:

1.Онон багийн иргэн С.Алтанхуяг:

  • Газрын тухай хуулийн хэлэлцүүлэгт гадаадын иргэнд газар өмчлүүлэх талаар яригдаж байсан. Газар өмчлүүлэх эрхийг хаах  хэрэгтэй.
  • Тендерийн тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  Орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг тендерт оролцох боломжийг хангах хэрэгтэй. Мөн аймагт УТ, ОНХС-аас хийгдэж байгаа ажилд тавилга модон эдлэлд орон нутгийн иргэдээ дэмжиж захиалга өгөн хийлгэх боломж байдаг уу?

2. Онон багийн иргэн Б.Сүхбат:

  • Дотоодын үйлдвэрээ сэргээх боломж байна уу?
  • 5-р цахилгаан станцын талаар мэдээлэл өгөөч.
  • "ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК нефть боловсруулдаг уу?

3.Норовлин багийн иргэн Базарсад: Газар худалдаж аваад газрын гэрчилгээгээ авч чадахгүй байна

4.Бүрэнтэгш: Ахмадын сувиллын барилга хуучирч муудсан.  Эмчилгээний танхим, халаалтыг сайжруулах хэрэгтэй. Хөдөөгийн иргэд УБ хотод очоод автобусаар үйлчлүүлдэг болмоор байна.

5.  Норовлин багийн иргэн Цэвээндорж:

Газрын тухай хуулийн төсөлд  бэлчээр эзэмшүүлэх гэсэн заалт орсон байсан. Өвөлжөө, хаваржааны газарт байшин барьж болохгүй талаар хэлэлцэж байна энэ талаар мэдээлэл өгөөч. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай  талаар бодитой үр дүн гарган ажиллах хэрэгтэй.

6. Онон багийн иргэн Ганболд:

  • Тусгай хамгаалалтад авсан газрыг гадаад иргэд өмчлүүлэхгүй байх
  • Тусгай зөвшөөрөлтэй ААН-ийг БИНХ-аар хэлэлцүүлэхгүй  гэсэн гэж байсан энэ талаар, бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байгаа ч гүйцэтгэл удаашралтай байна. Онон голын гүүр хавар болохоор цааш явах боломжгүй далан сэтрэх аюултай байгаа.

7. Барх багийн иргэн Нацаг:

Улсад 28 жил ажиллаад 49 настайдаа тэтгэвэрт гарсан одоогоор хамгийн бага тэтгэвэр авч байна.

8. Норовлин багийн иргэн Октябрь:

Оюун-Эрдэний ЗГ нь дэлхий нийтийг хамарсан хүнд цаг үед  хангалттай сайн ажиллаж байна.

9. Норовлин багийн иргэн ЗДТГ-ын  дарга Б.Эрдэнэчимэг:

ТҮ-ийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 20%-ийг нэмж олгох зохицуулалт хэрэгтэй.

10. Норовлин багийн н.Борхүүхэн

Эм маш их үнэтэй мөн чанаргүй байна.

11. ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа:

  • Цэрэг татлагад оюунтанг тодорхойлолтоор оруулж заавал биеэр ирж үзүүлэхгүй байх,
  • Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох,
  • Ажилласан жилийн нэмэгдлийг 30% болгон нэмэгдүүлэх,
  • Тэтгэврийн нас өөрчлөгдөх үү,
  • Хадлангийн үеэр хүн хүчний нөөц бага байдаг тул хичээл орох хугацааг 14 хоногоор хойшлуулж болох уу?

12. Онон багийн иргэн Амараа:

Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай иргэдийн боломжоос хулгайлж байна.

13. СДОА-ийн дарга Ч.Ундармаа:

Суманд объект түймэр их гарч байна. Онцгой байдлын бүлэг байгуулах боломжтой эсэх, Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатайг уламжлав.

“Эргэх холбоо-63“ иргэдээ сонсох уулзалтаар иргэдийн асуулт, саналыг нэг бүрчлэн авч үзэж хариулт өгч, санал хүсэлтийг нь тэмдэглэн авч байгаа бөгөөд хууль тогтоол, төр засгийн шийдвэр амьдрал дээр хэрэгжиж байгаа талаар судлахад өндөр ач холбогдолтой, эргээд тэдний мэдээллийг дэвшүүлэхэд үндэслэлтэй юм.

Батширээтчүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авилгажсан албан тушаалтнууд, ЖДҮ-чид, нүүрсний бүлэглэлтэй хийж буй шударга ёсны тэмцлийг уухайлан дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Тус суманд Сургуулийн дотуур байрны барилга, 300 суудалтай Соёлын төвийн барилга, Бархын голын төмөр бетон гүүр, шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох,  Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн ажлууд үргэлжилж энэ онд ашиглалтад орох гэрээтэй үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ