Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзлаа
2023.02.09
Хууль, эрх зүй

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Узра Зэяа, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр /2023.02.07/ хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол Улсын Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн хүрээнд хууль зүйн салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолж, талууд энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

ШИНЭ МЭДЭЭ