МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бор-Өндөр сум төрийн үйлчилгээний шинэ киоск машинтай болов
2023.02.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Бор-Өндөр сум төрийн үйлчилгээний шинэ киоск машинтай болов

“Эргэх холбоо-63” хөтөлбөрийн ажлын хэсэг Бор-Өндөр сумын 300 шахам иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар ҮОМШӨ-ний даатгал, нийгмийн даатгалын хууль, тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон асуудлууд, сургуулийн их засвар, бүтэцтэй холбоотой асуудлаар 10 гаруй хүн асуулт асууж, саналаа илэрхийлэв.

Мөн Бор-Өндөрийн залуустай чөлөөт уулзалт хийж тэдэнтэй ярилцана уу гэсэн хүсэлтийг хүлээн авлаа.

Бор-Өндөр сумын төвлөрсөн дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын сүлжээний их засварын ажил,  Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, цэцэрлэгийн барилга гэх мэт 2021-2022 онд эхлүүлсэн улсын төсвийн 18 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил үргэлжилж байна.

Уулзалтын үеэр Бор-Өндөр суманд төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин олгосон бөгөөд уг машин нь  иргэний бүртгэлийн 9, эд хөрөнгийн бүртгэлийн 3, хуулийн этгээдийн 6, нийт 18 төрлийн лавлагааг  авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ