МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мотоциклийн хөдөлгөөнийг зөвхөн Сайншанд, Замын-Үүд сумдад түр хязгаарласан
2023.02.07
Орон нутгийн хөгжил

Мотоциклийн хөдөлгөөнийг зөвхөн Сайншанд, Замын-Үүд сумдад түр хязгаарласан

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэх, түүнээс үүдэлтэй осол гэмтлээс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргаас “Мотоциклийн хөдөлгөөн”-ийг түр хугацаагаар хориглодог.

Тэгвэл орон нутагт ажиллах үеэр иргэд, малчдаас сумын төвд мотоциклийн хөдөлгөөнийг хориглож, торгуулийн арга хэмжээг удаа дараа авсан бөгөөд тус шийдвэрийн талаар Аймгийн Засаг дарга тайлбар хийлээ.

“Мотоциклийн хөдөлгөөн”-ийг хориглох шийдвэр нь зөвхөн өвлийн улиралд гаргадаг шийдвэр бөгөөд асфальтан замтай Сайншанд, Замын-Үүд сумдад үйлчлэх шийдвэр юм.

Иймд Сайншанд, Замын-Үүд сумдаас бусад суманд торгуулийн арга хэмжээ авхуулсан иргэд тухайн сумын ЗДТГ-т торгуулсан баримтыг өгч, торгуулсан төлбөрийг буцаан олгоно” гэв.

ШИНЭ МЭДЭЭ