МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэйчүүд 2024 онд орчин үеийн эрт илрүүлэг, оношилгооны төвтэй болно
2023.02.06
Орон нутгийн хөгжил

Чингэлтэйчүүд 2024 онд орчин үеийн эрт илрүүлэг, оношилгооны төвтэй болно

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах төлөвлөгөөт ажлын хүрээнд амралтын өдрүүдээр Чингэлтэй дүүргийн 1,2,3,5,18,13-р хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа.

Дүүргийн 1,2,3-р хорооны иргэдэд үйлчилж буй “Мэнд Цолмон” өрхийн эмнэлэг нь автомашины гражууд буулгаж газар чөлөөлсөн хэсэгт баригдсан шинэхэн эмнэлэг юм. Чингэлтэй дүүргийн гурван хорооны оршин суугчдад орчин үеийн шаардлага хангасан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг төв болжээ.

Өрхийн эмнэлгүүдэд биохими, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ болон ЭХО-ны аппарат тоног төхөөрөмж нэн шаардлагатай гэдгийг энэ үеэр уламжиллаа.

Тиймээс дээрх саналуудыг нэгтгэж, шинээр ирж байгаа тоног төхөөрөмжүүдийг хэрэгцээтэй хэсгүүдэд нь хуваарилна гэв.

Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт орчин үеийн шийдэл бүхий "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ төв 14 дүгээр хороонд баригдаж байгаа бөгөөд ирэх 2024 онд Чингэлтэйчүүд орчин үеийн стандарт бүхий тав тухтай эрт илрүүлгийн төвөөр үйлчлүүлэх боломжтой болох юм.

ШИНЭ МЭДЭЭ