МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

МСҮТ-д суралцах хугацааг 3 жил болгох нь зөв хэмээн үзэж байна

Төрийн ордонд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуулмйн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд МСҮТ-д 2,5 жил сурч байгааг 3 жил болгон нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Өмнө нь МСҮТ-д сурч байгаа бүх хүүхдэд тэтгэлэг олгодог байсныг өөрчилж, зөвхөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр сурч байгаа болон ажлын байран дээр дадлага хийж байгаа хүүхдүүдэд тэтгэлэг олгохоор төсөлд тусгажээ.
Сурч байгаа хүүхэд бүхэнд тэтгэлэг олгож байснаар 6000 гаруй хүний иргэний үнэмлэхийг ашиглаж тэтгэлэг авсан байсан.
Мөн хуулийн төсөлд төрийн өмчит МСҮТ-ийн сургуулиудыг санхүүгийн хувьд бие даасан болгоё. Санхүүгээ өөрсдөө удирдаж, сайн багшид сайн цалин өгч ажиллуулаад өрсөлдөөн бий болгож, сургалтын чанартай болгох өөрчлөлт хийнэ гэв.

ШИНЭ МЭДЭЭ