С.Ганбаатар: Ёс суртахуун, эр зоригоороо шүгэл үлээгч
2023.01.24
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Ёс суртахуун, эр зоригоороо шүгэл үлээгч

С.Ганбаатар: Улс төр бол эр зоригийн ухаан гэсэн үг бий. Гэхдээ цавчихын төлөө эр зориг байдаг юм биш хайрлахын төлөө эр зориг байдаг. Үүнийг туулж ойлгосон хүний хувьд би зүтгэж чадна.

2022 оны УИХ-ын чуулганаар ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ-ийн тухай хуулийг хэлэлцэж буй. Хууль санаачлагчид, эрх баригчдын анхааралд орсон энэ сэдэв үнэндээ хүн төрөлхтний шударга ёсны төлөөх тэмцэлтэй эн чацуу ойлголт билээ. Авлига, ашиг сонирхолтой холбоотой үйлдлийг илчлэн мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах агуулгатай энэхүү хууль иргэд, төрийн албаныхан, улс төрчдийн анхаарлын төвд орж эл хууль батлагдвал ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД худал мэдээлэл түгээж, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, өшөө авах, өөртөө ашиг олох хэрэгсэл болгох юм биш биз гэх хардлага, айдастай буйгаа ил далд илэрхийлцгээж байв. Улс орон, олон нийтийн нүдийг нээж, далдуур болдог бүхнийг илчлэхэд ЁС СУРТАХУУН, ЭР ЗОРИГ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ нэн тэргүүнд байдгийг, иргэдэд бус эрх баригчдад л илүү халтай байдгийг харуулсан СОНГОДОГ нэг жишээ, жинхэнэ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар, түүний анхлан хөндөж, өнөөдрийг хүртэл уйгагүй хөөцөлдөж буй “Оюутолгойн гэрээ”-ний тухай асуудал билээ.

Анхны бөгөөд алдаатай мэтгэлцээн:
2014 он. “Оюутолгойн гэрээ”-ний ноцтой алдаа, Оюутолгойд бугшсан бүхнийг илчилж тэмцэж эхлэхдээ тэрээр гэрээг анх байгуулсан нөхдийн нэг болох С.Баярцогттой мэтгэлцэн ХУДАЛ БАРИМТААР “нүдсэн” эсрэг талдаа ялагдсан гэхэд болно. Ялагдсан гэхийн учир нь мэтгэлцээний үеэр түүний сэтгэлийн хөдлөл хэтийдэж, баримтаа сайн дэлгэж чадаагүй учир иргэдийн дэмжлэг, “Оюутолгойн гэрээ”-г хардах хардлага буурч эхэлсэнтэй холбоотой. Гэхдээ яваандаа мэтгэлцээнээр ялсан С.Баярцогтын “Оюутолгойн гэрээ” Монголд ашиггүй байсан талаарх баримтууд дэлгэгдэж С.Ганбаатар дэлгэцийн биш бодит амьдрал дээрх мэтгэлцээндээ ялагч болов. “Рио Тинто” бүхэл бүтэн том пиарын баг Монголд ажиллуулдаг, зах зээлийн ханшаас гурав дахин өндөр үнээр авдаг цемент хийгээд, 20 дахин өндөр үнээр нийлүүлдэг шүгэлийн талаарх баримтуудыг тэр л дэлгэсэн. Дотоодоос нийлүүлдэг зах зээлийн ханшаас хэд дахин өндөр үнэтэй энэ бүхнээс үүдэн, тэр бүх хугацаагаар монголчуудын ногдол ашиг авах хугацаа хойшилно гэдгийг ч анхааруулсаар, өөр ноцтой олон баримтыг дэлгэж байсан, дэлгэсээр ч буй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би өнгөрсөн 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллалаа. Рио Тинто гэж 600 тэрбумын баялаг авч, 23 тэрбумын өрөнд оруулсан талаар ч 20-иод жил шүгэл үлээлээ. Зөрүүлээд Рио Тинто 18 тэрбум төгрөг зарцуулж, ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ-ийг гутаалаа. Хүнийг амьдралгүй болтол нь захиалгат шүглийг үлээдэг. Мань мэт яах вэ, үлээгээд үлээх ч мэдээлэлгүй болчихсон болохоор ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ-ийн тухай хуулийг дэмжиж байна

УИХ-ын чуулганы үеэр хэлсэн үгнээс...Ордны гаднаас биш дотроос нь тэмцэж эхэлсэн нь 2021 он. Монгол улсын эдийн засагт нөлөө бүхий “Оюутолгойн гэрээ”-тэй холбоотой асуудал бүрэн шийдэгдэлгүй явсаар л...Ордны гаднаас ШҮГЭЛ ҮЛЭЭЖ эхэлсэн С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон ч тэмцлээ үргэлжлүүлэв. 2021 оны Нэгдүгээр сарын 25-нд тэрбээр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан юм. “Оюутолгой төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх хэмжээнд хүрсэн бусармаг гэрээг өөрчлөх, Монгол Улсын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй ганц хүн бол Ерөнхий сайд байдаг учир тэр Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг томилогдсон дариудаа нэхэмжлэл гаргахыг шаардсан нь энэ байлаа. Ерөнхий сайдыг олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл дээрх тэмцлээ үргэлжлүүлэхийг мэдэгдсэн” нь үр дүнд хүрч “Оюутолгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан юм. 2009 онд талууд гарын үсэг зуралцсан, улсын маань эдийн засагт асар их үүрэгтэй “Оюутолгойн гэрээ”-ний “НО”-г анхлан дэлгэсэн С.Ганбаатарын тэмцэл ийнхүү Монгол Улсын иргэдэд ирэх үр өгөөж, улсын хөгжилд үзүүлэх хувь нэмэр жинхэнэ утгаараа бүрдэх гэрэл туслаа.

“Оюутолгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэлд “Рио Тинто” болон “Туркойз Хилл ресурс” компаниуд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй талаар, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг маш ноцтой асуудлууд багтсан гэдгийг анхлан харж, ойлгосон цуцашгүй тэмцэл нь Монголын ирээдүйд асар том хөрөнгө оруулалт, эх оронч ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ-ийн дүрээр нь түүнийг ард түмэнд таниулсан юм.

Юуны төлөө
 "Оюутолгой" төслийг эхлүүлэхэд Монголын талын үр өгөөж 53%, хөрөнгө оруулагч талд 47%-тай байхаар гэрээг байгуулсан ч төсөл хэрэгжих явцад зардал асар их хэмжээгээр хэтэрч манай улсын үр өгөөжийн хүлээлт биелэгдэх боломжгүй нөхцөл үүсэв

С.Ганбаатарын сүүлийн 20 жилийн тэмцэл улсынхаа “хилээс хальж” олон улсын арбитрт шилжихтэй зэрэгцэн “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх тухай саналаа ирүүлсэн нь гайхмаар хэрнээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэнэтийн шийдэл байлаа. Тус саналыг хүлээн авсан тохиолдолд өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, бидний ногдол ашиг авах хугацаа наашлах боломж бүрдэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Энэ санал товчхондоо Рио Тинто "Арбитрын маргаанд ялагдах магадлал өндөр гэдгээ мэдэж буй учир “асуудлаа” дэлхий нийтэд мэдэгдэлгүй энүүхнээрээ эвийн журмаар шийдэх оролдлого байлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэмцэл эхний үр дүнгээ харуулж эхэлсэн учир тэрээр /2021.1.29/ өлсгөлөнгөө зогсоосон юм. "Бид Оюутолгойн гэрээг монголчууддаа ашигтай болгоход маш том алхмаар урагшиллаа... Оюутолгойн гэрээг Монголдоо ашигтай болгохоор ажлын хэсэгт орж ажиллахаа мэдэгдэж байна. Та бүхэнд Оюутолгойтой холбоотой бүх асуудлаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно" гэж сошиал хуудастаа оруулсан ч сэтгэлээ амрааж, тайвшраагүй.

Ордны газраас тэмцэх, ордны гаднаас тэмцэхийн ялгааг асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр “Гудамжинд байхад дурын цагдаа, улстөрчид ирээд намайг мушгиад аваад явдаг байсан. Маш их бэрхшээл, доромжлол гүтгэлгэнд ордог байсан. Одоо ард түмэн намайг хуулиараа, хайраараа хамгаалчихсан. Хариуд нь тэд биднийг төлөөлж дуугар, битгий зогс, тэмц гэж хэлсэн. Ард түмний дотор байгаа шаналал, зовлонг төлөөлж би дуугарч, тэрнийхээ төлөө цалин авч байна. Улстөрчдийн, Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр дунд хулгай зэлгий, хуурамч луйвар гарчих вий миний өмнөөс хянаарай гэж ард түмэн явуулсан учраас тэр муу муухайг дэлгэж ард түмэнд хэлэх үүрэгтэй” хэмээн хариулсан нь монголын улс төрд цөөн тохиосон эх оронч, ёс суртахуунт, цуцашгүй тэмцэгч гэдгийнх нь энгийн хэрнээ бодит илэрхийлэл билээ.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ байна гэдэг үнэндээ өс санасан нэгнийхээ эсрэг биш, өөрт ирээгүй ашигт шарлахсандаа бус шударга бус явдал, авлига, албан тушаалаа урвуулан ашигласныг, эх орон иргэдээсээ урван тэрсэлснийг мэдсэн бүхэн өөрт ашигтай байх эсэхээс үл хамааран мэдээлэхийг л, яг С.Ганбаатар шигээр эх орончоор илчлэхийг хэлнэ. Шагнал нь харин иргэдийн итгэл, нэр төр, шударга ёсны төлөөх тэмцэлдээ ялах ялалт билээ.

ШИНЭ МЭДЭЭ