2023.01.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Х.Ганхуяг: Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орж, түүхий эдээ хэрхэн нийлүүлэх вэ
УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Цаашдаа урт хугацаанд шатахуунтай холбоотой асуудлыг хөндөөд ярьж буй учир гал унтраах байдлаас анхаарах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөртөө түлш боловсруулах үйлдвэр барина, 2024 онд ашиглалтад оруулна гээд ард түмэндээ амлачихсан байгаа. Түлш боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох юм. Түүхий эдийг хэрхэн яаж нийлүүлэх гэж байгаа вэ?
Петрочайнаагаас наашаа түүхий эдээ татна гэж ойлголоо. Хоолой барих мэдээлэл авлаа. Тэр нь ойролцоогоор сая 500 мянган тонн түүхий эдийг наашаа татах юм байна гэж ойлгосон. Технологи нь нарийн юм байна шүү дээ. Нэмэх 30 градусын дулааныг барьж байж түүхий эд шингэн хэлбэрээрээ наашаа орж ирэх юм байна. Петрочайна олборлох хэмжээ нь жилийн 650 мянган тонн аж. Барьж буй хоолой нь 1 сая 500 мянган тонн. Тэгэхээр үүний хөрөнгө оруулалт оновчтой эсэхийг тодруулж өгнө үү?
Цаашдаа лагистикийн ханган нийлүүлэлтийн асуудлыг хэрхэн яаж төлөвлөж байгаа юм бэ? Түлшний үйлдвэрээ барьж дууссаны дараа нийлүүлэлтийн асуудлаа шийдэх үү? 2024 онд үйлдвэр баригдаж дуусах уу үгүй юу?
Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.