МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
2023.01.19
Хууль, эрх зүй

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын даргын 2023 оны 14 дүгээр захирамжийн дагуу төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр болсныг хуралдаан даргалагч Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг  хэрэгжүүлэхэд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсээд байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчдын эрхийг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцуулав.

Тэрбээр, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан нөхцөл байдлаас үзэхэд цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах боломжгүй болоод байгааг танилцууллаа.

Нөгөөтээгүүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байгааг дурдсан.


Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш "хоёр жилийн хугацаанд хангана.” гэж  заасан хугацааг “гурван жил” болгох өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх буюу 11 гишүүний 54.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо 

ШИНЭ МЭДЭЭ