МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонгогдлоо
2023.01.12
Улстөр

ХЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонгогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Хуульзүйн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. 

Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар гишүүн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон. Иймд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг тэрбээр танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нь 1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ