Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг
2023.01.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулж шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт амралтын өдрүүдэд Төрийн ордны "Их Монгол" танхимд эхэллээ.

Уг тэмцээнд нийт 5270 гаруй шатар сонирхогчид оролцсоноос шигшээ тоглолтод 140 шатарчид шалгарч (эрэгтэй 104 шатарчин, эмэгтэй 36) оюун ухаанаа сорьж байна. Жилээс жилд оролцогчдын хүрээ тэлж, шатар сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсонд баяртай байна. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, хүчээр бус арга ухаанаар бэрхшээлийг даван туулах амьдралын хүмүүжил олгодог оюуны онцгой спорт гэдгийг УИХ-ын дарга онцлон хэллээ.

2022 онд манай шатарчид тив, дэлхийн түвшний тэмцээнд олон сайхан амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж, гурван дэлхийн аваргатай болсон. УИХ дахь шатрын лобби бүлгийн даргын хувьд шатрын спортыг хөгжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд болоод дэмжигчидтэйгээ хамтран ажиллаж ирлээ.

Сонгогдсон тойргийнхоо хүүхэд багачуудад 15 шатрын клуб нээж 10000 гаруй хүүхдийг шатаржуулж тэмцээн зохион байгуулж дэмжиж иржээ. Удахгүй Оюуны спортын ордон УБ хотод үүд хаалгаа нээх гэж бна.

ШИНЭ МЭДЭЭ