МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан ТББ”-аас УИХ-ын гишүүн Х.Ганхуягт талархал илгээжээ
2023.01.06
Орон нутгийн хөгжил

“Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан ТББ”-аас УИХ-ын гишүүн Х.Ганхуягт талархал илгээжээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний хувиар гэр хорооллын худгуудыг автоматжуулах ажлын эхлэлийг тавьсан билээ.

Энэ хүрээнд  9, 10, 11, 21, 22, 23-р хороодын худгуудыг усны нөөц санд холбох зураг төслийн ажлыг амжилттай хийж байна. Ухаалаг худгийн хэрэгцээг нэмэгдүүлэх уг ажил “Гэр хорооллын айл өрхүүдийн ундны болон ахуйн хэрэглээний усны чанар хүртээмж” төслийн ажлыг явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсанд ийн талархал илэрхийлжээ.

Тэрээр "Цаашид ч тойргийнхоо иргэдийн амьдрах ая тухтай орчин, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ